Чөлөөт бөх болон Сонгомол бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сарын 14-22-ны хооронд Казахстан улсын нийслэл Нур-Султан хотноо амжилттай үргэлжлэн явагдаж байна.
Манай улсаас нийт 20 тамирчин ДАШТ-д оролцож байна. "Нурсултан-2019" ДАШТ-д манай бөхчүүд одоогийн байдлаар хоёр ХҮРЭЛ медаль хүртсэн бөгөөд Б.Болортуяа, Б.Шоовдор нар хүрэл медаль хүртээд байна. Тэмцээн хоёр өдрийн форматаар болох учир финалын төлөөх барилдаанууд дараа өдөр нь болно.
Дөнгөж сая 57 кг-д дагах барилдаанаа Эрдэнэбатын Бэхбаяр хийж Азербайжаны Махир Амираслановыг 4:4 харьцаагаар яллаа. Манай бөх мушгиж тонгорч, хүнд байдалд оруулан бүхэл оноо авч чадсан учир оноо тэнцсэн ч ЯЛАЛТ байгуулсан юм.
ӨНӨӨДӨР
Баасан гараг September 20: FS: 70-74-92-125 кг
70 кг Ганзоригийн Мандахнаран - Польшийн дагестан бөх Магомедмурад Гажиевтай
74 кг Занданбудын Сумьяабазар эхний тойрогт Кыргызстаны Илгиз Жакыпбековтой барилдана
92 кг Баатарын НямбаярЯпоны Такүма Оцүтай
125 кг Доржхандын Хүдэрбулга Азийн аварга Ираны Мохебитэй
нар тус тус дэвжээнд гарч барилдана.
МӨН
68 кг Соронзонболдын Батцэцэг
Эрэгтэй
65 кг Төмөр-Очирын Тулга Тайваний Чанг, Германы Александр Семисоров