Цаг үеийн мэдээ

Чөлөөт бөх болон Сонгомол бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сарын 14-22-ны хооронд Казахстан улсын нийслэл Нур-Султан хотноо амжилттай үргэлжлэн явагдаж байна. 

 "Нурсултан-2019" ДАШТ-д манай бөхчүүд одоогийн байдлаар 3 ХҮРЭЛ медаль хүртсэн бөгөөд Б.Болортуяа, Б.Шоовдор, С.Батцэцэг нар хүрэл медалийн эзэн болоод байна.

Өнөөдөр манай багаас гуравдахь барилдааныг ОУХМ Доржваанчигийн Гомбодорж хийн, эхний ялалтаа авлаа. Тэрбээ Хятапын З.Линийг 11:8 харьцаагаар ялсан юм.

Түүний өмнө хоёрдахь барилдааныг 61 кг-ын жинд барилдаж буй  Түмэнбилэгийн Түвшинтулга хийлээ. Өнгөрсөн жилийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн тэрбээр эхний тойрогт Япон бөх К.Яамагучитай хүч үзэн 3:1 харьцаагаар итгэл төгс ялалт байгуулав. 

ТЭМЦ Тэгээд ЯЛ

Одоо

97 кг Өлзийсайханы Батзул 
тус тус дэвжээнд гарч барилдана.

Таны сурталчилгаа