Цаг үеийн мэдээ

Чөлөөт бөх болон Сонгомол бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сарын 14-22-ны хооронд Казахстан улсын нийслэл Нур-Султан хотноо амжилттай үргэлжлэн явагдаж байна. 

Өнөөдөр 61 кг-ын жинд барилдаж буй  Түмэнбилэгийн Түвшинтулга хоёрдахь барилдаанаа хийлээ. Тэрбээр Оросын бөх Идрисовт 0:4 харьцаагаар ялагдан, өрсөлдөгч бөхөө хүлээхээр боллоо. Харин 97 кг-д хүч үзэж буй  Өлзийсайханы Батзул Киргизстаны бөх М.Мусаевыг 4:4 харьцаагаар ялав. Тэрбээр бүхэл оноо авсаныхаа хүчээр ийнхүү эхний ялалтаа авлаа.