Цаг үеийн мэдээ

Эх сурвалж: Орхон /МОНЦАМЭ/ 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна. Түүнийг өнөөдөр орон нутгийн удирдлагууд аймгийн төв талбай болох А.Амарын талбайд угтан авлаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллах үеэрээ "Эрдэнэт" үйлдвэр, орон сууцны "1А" хороолол, "Эрдэнэт Шинжлэх ухаан технологийн парк", “Бэрэн металл” гангийн үйлдвэр, "Эрдэнэт ДЦС"-ын өргөтгөл зэрэг Орхон аймагт хийж буй томоохон хөрөнгө оруулалтын ажлуудтай танилцахаар төлөвлөжээ. 

Таны сурталчилгаа