Цаг үеийн мэдээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн Аки башё буюу есдүгээр сарын башё Токио хотын “Рёогикү Кёокүгикан” ордонд амжилттай болж өндөрлөлөө.

Аки башёд сэкиваке Митакеуми хоёрдахь удаагаа түрүүлэв. Тэрбээр өмнө нь өнгөрсөн жилийн Нагоя башёд түрүүлсэн юм. Тэрбээр нэмэлт барилдаанд цол ижил Такакейшог даван түрүүлсэн юм. Сэкиваке Такакейшо озеки цолоо эргүүлэн авсан бол озеки Точиношин цолоо алдахаар болж байна. Аки башё дээд зиндааны Монгол бөхчүүдэд халтай болж өнгөрлөө. Хоёр аварга, Ичиножо тэргүүтэй 5 бөх гэмтлээ.  Мөн Тамаваши тэргүүтэй 7 бөх 50% амжилт үзүүлж чадсангүй.
Харин макүшита зиндаанд манай залуус сайхан барилдаан үзүүлэв. Макүшитагийн 27-д эрэмбэтэй Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ бага багаар ахисаар байна. Дараа үеийн шижигнэсэн залуус дээшилж байна. "Аса 2" Хошорюү С.Бямбасүрэн бараг л жюүрёод гарав бололтой. Учир нь жюүрёо зиндаанаас олон бөх доошоо зиндаа буурахаар болжээ. Мөн Сагигаке Я.Баттүшиг тэргүүтэй залуус бүгд амжилттай барилдаж чансаа ахихаар болж байна. Санданмэ зиндаанд Саданохикари Д.Наранцогт 7-0 амжилтаар түрүү бөхөөр тодорлоо. 

 

М4 Тамаваши Б.Мөнх-Оргил 7:8
М12 Дайшохо Ч.Шижирбаяр 5:10
М15 Азүмарюү С.Тодбилэг 6:9
Жюүрёо зиндаа
Ж1 Чиёошома Г.Мөнхсайхан 7:8
Ж4 Кирибаяма Б.Лхагвасүрэн 7:8
Ж6 Миторюү Б.Төрболд 6:9
Ж7 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 7:8
Ж12 Сэйро А.Өнөболд гэмтсэн
Макүшита
М1 Араваши Э.Дөлгөөн 2:5 гэмтсэн
М5 Хошорюү С.Бямбасүрэн 4:3
М15 Сакигаке Я.Баттүшиг 5:2
М19 Кёкүсотэн Э.Энхманлай 5:2
М27 Тэрүножүжи Г.Ган-Эрдэнэ 6:1
М34 Гочозан Д.Ууганбаатар 5:2
М36 Кагамио Б.Нанжид 4:3
М43 Рога А.Амарсанаа 5:2
Санданмэ
С17 Ёошояма Б.Анхбаяр 4:3
С46 Саданохикари Д.Наранцогт 7:0
С60 Дайтэнма Н.Чинзориг 4:3
Жонокүчи
Ж29 Хокүтэнкай Г.Сүхбат 6:1
Ч.Амар