Цаг үеийн мэдээ

Сонирхогчдын боксын 20 дахь удаагийн ДАШТ ОХУ-ын Екатеринбург хотын "Екатеринбург Экспо" ордонд амжилттай үргэлжлэн явагдаж өндөрлөлөө. ДАШТ-д эх орноо төлөөлж МУГД Д.Батсүрэн тэргүүтэй 7 боксчин оролцсон юм.

Манай багаас Азийн наадмын аварга Эрдэнэбатын Цэндбаатар  ДАШТ-ий хүрэл медальтан болж Монгол түмнээ баярлуулсан билээ. Өнөөдөр Э.Цэндбаатар тэргүүтэй боксчид эх орондоо иржээ. Баг тамирчиддаа угтан авах үйл ажиллагааг МБХ зохион байгуулж, нисэх онгоцны буудалд угтан авсан байна.