Цаг үеийн мэдээ

АКИ башё: Д.Долгорсүрэн зааны ач хүү Аса аваргын том ах Сугаррагчаагийн хүү Хошорюү С.Бямбасүрэн есдүгээр сарын башёд макүшитагийн 5-аас барилдаж качикоши хийсэн билээ. Тэрбээр 4 даваа, 3 унаатай качикоши хийсэн бөгөөд барилдааны  чансаагаар Жюүрёо зиндаанд дэвшихээр болжээ. Тэрбээр ингэснээр Кюүшюү башёд зиндаа ахиж Монголын 35 дахь цолтон боллоо.