Хүндийн өргөлтийн 2019 оны ДАШТ Тайландын Паттаяа хотноо амжилттай үргэлжлэн явагдаж байна. Энэ удаагийн ДАШТ-д манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор таван тамирчин оролцож байгаа юм.
Өнөөдөр манай туйванчдаас Дэлхийн аваргын хүрэл медальт Мөнхжанцангийн Анхцэцэг хуваарийн дагуу тэмцээндээ оролцоно.