Цаг үеийн мэдээ

2019.09.25 ЛХАГВА ГАРАГ  / БИЛГИЙН ТООЛЛЫН 26 /

НАМРЫН ИЛҮҮ ТЭРГҮҮН САРЫН ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ҮХЭР ӨДӨР

  • Үс засуулвал : Жаргал үргэлжид ирнэ
  • Наран ургах, шингэх : 06.39 - 18.43
  • Барилдлага : Рашаан
  • Шүтэн барилдлага : Сансар
  • Суудал : Шороо

Аргын тооллын 25 Буд гараг. Үнэг одтой хөхөгчин үхэр өдөр. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлэгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай, болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.