Цаг үеийн мэдээ

Орчин үед бүхнийг бэлэнчлэх бус өөрсдийн гараар хийж сурах нь нэгд эрүүл мэндэд хоёрт эдийн засагт маш их хэмнэлт, үр өгөөжийг өгч байгааг ухаалаг бүсгүйчүүд маань хэдийнэ мэддэг болсон. Ингээд та бүхэндээ өдөр тутмын хэрэглээ болсон талхыг бүхэл үрийн гурилаар хийх аргыг толилуулж байна.  

Орц:

Нэгдүгээр гурил     - 1 аяга

Бүхэл үрийн гурил - 2 аяга

Гүнжидийн үр  - 3 хоолны халбага

Масло - 100 гр

Сүү - 1аяга

Өндөг -1 ширхэг

Жамц давс - 2 цайны халбага

Зөгийн бал - 2 халбага

Исгэгч - 2 цайны халбага

Сүүндээ өндөг, давс, зөгийн бал, масло, гүнжидийн үр, исгэгчээ хийж хутгана. Хоёр гурилаа нийлүүлж багсараад дээр сүүний холимогоо хийж зуурна. Зуурмаг хэт хатуу болох ёсгүйг анхаараарай. Зуурмагаа нэг бүхлээр аль эсвэл хоёр хуваагаад жигнэж болно. Талхаа зуухандаа хийхийн өмнө тусад нь авсан өндөгний шараа бага зэргийн сүүтэй хольж талх хэвлэсэн зуурмаг дээрээ түрхэнэ.

Талхыг 80 градуст 20 -25 минут жигнэнэ.  Болсон талх сайхан үнэртэж эхэлдэг. Зуухнаас гаргасан талхаа хөргөөд зүсээрэй.

 

Таны сурталчилгаа