Цаг үеийн мэдээ

2024 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Эрх мэдэлтэй эсвэл хөрөнгө чинээтэй хэн нэгнээс хамтран ажиллах санал ирнэ. Хийж дадсан, мэргэшсэн ажил хэрэг дээрээ удаан эргэлзэлгүй олдсон боломжоос атгаж авах хэрэгтэй. Зарим үед таны хувьд ихээхэн амжилт дагуулах зүйл дээр зөвхөн урагш тэмүүл. Гэхдээ хэт эрсдэлтэй эсвэл сайн мэдэхгүй үйл ажиллагаанд мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг дагах хэрэгтэй. 

Үхэр: Урт хугацааны төлөвлөгөө гаргах хүмүүс сэтгэл хөдлөлөө хяналтдаа байлга. Ажил хэргийн явц өрнөл муутай, амжилттай ирээдүй харагдахгүй байх нь сэтгэлээр унах шалтгаан болж магадгүй. Хүн бүрийн хүсэлт гуйлтыг биелүүлэхээс татгалзах хэрэгтэй. Хэн нэгнийг гомдоох үг хэллэг хэлэхээс болгоомжилж буруу зуршлаа барьж байх хэрэгтэй. 

Ихэр: Ойр дотнын хүмүүс болон өөрийн эрүүл мэндэд анхаарал хандуулаарай. Гэр бүлээрээ цагийг байгалийн сайханд амарч өнгөрүүлэх нь үр дүнтэй. Амлалт өгөх, дэмий хоосон мөрөөдөхөө зогсоох хэрэгтэй. Өнөөдөр бодитоор, гарт баригдахуйц зүйл хийхийн төлөө тууштай тэмц. Ганц бие хүмүүс санаандгүй учирсан хүндээ сэтгэл алдрах, хоосон найдлага тавьсны хэрэггүй гэж од эрхэс анхааруулж байна. 

Мэлхий: Амаргүй зүйлд бие сэтгэлээ бэлэн байлгаж, гаднаас ямар нэгэн тусламж дэмжлэг ирэхгүй гэдгийг тооцох хэрэгтэй. Аливаа асуудал, хүндрэл бэрхшээлийг уужуу тайвнаар хүлээн авч, эрүүл ухаанаар тунгаан бодоорой. Олон таагүй байдал удахгүй арилж, хэвийн байдалдаа эргэн орно. Амьдралын зарим сорилт шалгуурыг эергээр хүлээн аваарай. 

Арслан: Уран бүтээл хийх, ном зохиол бичих зэрэг ажилд илүү таатай үе. Оюунлаг хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн хувьд ачаалал өндөртэй байх ч төлөвлөсөн ажлынхаа ард гарна. Санаачилгаа бүү алд. Хүмүүсийн хүсэлт урилгаас эелдгээр татгалзаарай. Мөн ойр дотнын хүмүүсийн тусламжид бүү найд. Өөрөө бүгдийг хийж чадна гэсэн бүрэн итгэлтэй урагшил. 

Охин: Хийж байгаа зүйлдээ тууштай, тэвчээртэй шантрахгүй байж чадвал сайхан боломж ойрхон байна. Өнөөдөр хийсэн ажлын үр дүн нь маш тааламжтай байх болно. Зочид хүлээж авах, төрөл садантайгаа эсвэл дотнын найз нартайгаа уулзах нь сэтгэлийн тааламжтай байдал авчирна. Харин эсрэг хүйстэнтэйгээ болгоомжтой харьцаарай. 

Жинлүүр: Боловсруулсан шинэ санаагаа танилцуулж, нэр хүндээ өсгөж чадна. Танилын хүрээллээ тэлж, өөрийн байр суурийг тодорхой болгосноор таны ирээдүй баталгаатай болж ирнэ. Тушаал дэвших, цалингаа нэмүүлэх боломж ч гарч мэднэ. Олон нийтийг хамарсан ажилд оролцох, эрдэм шинжилгээний судалгаа хийх зэрэг үйл ажиллагаа амжилттай болно. 

Хилэнц: Ямар ч үйл ажиллагаа зохион байгуулахад нэлээд их хэмжээний мөнгө шаардагдана. Та юуны өмнө өөрийн боломжийг харгалзан үзэж, дараа нь шийдвэрээ гаргаарай. Хувийн амьдрал болон найз нөхөдтэй холбоотой асуудал үүсэж бүх цагийг тань барах болно. Ганц бие хүмүүс гадуур гарч олны дунд байхад тохиромжтой үе. 

Нум: Олон нийттэй харилцах болон хөл хөдөлгөөн ихтэй газраар очихоос зайлсхий. Шинээр хүнтэй танилцах нь ч тохиромжгүй бөгөөд танд муугаар нөлөөлж болохуйц нэгэн байх болно. Хэл амтай хүмүүсээс холуур байхыг зөвлөж байна. Харин дасгал хөдөлгөөн хийх, спортоор хичээллэх зэрэг үйл ажиллагаанд таатай байна. Гэр бүлийн хүрээнд аятайхан газар очиж өдрийг зугаатай өнгөрүүлэхээр төлөвлөж болно. 

Матар: Уран бүтээл туурвих онгод хийморь сэргэсэн өдөр. Найз нөхдийн дэмжлэг танд маш их эрч хүч, урам зориг бэлэглэнэ. Авхаалжтай сэргэлэн зангийнхаа ачаар энэ өдөр эргэн тойрны хүмүүстээ эерэг энерги түгээнэ. Олон нийтийн арга хэмжээнд үйлчилгээ үзүүлэх ажил удахгүй хийж магадгүй. Бэлтгэлээ эртнээс эхлүүлэх хэрэгтэй. 

Хумх: Ахмад хүмүүс эрүүл мэнддээ анхаарал хандуулахад илүүдэхгүй. Эргэн тойрны уур амьсгал, гадаад нөхцөл байдлын улмаас янз бүрийн үйл явдалд оролцохоос хойш сууж хэрэггүй. Гэхдээ гэр бүлийн хүрээнд амарч тухлах нь танд илүү сайхан байна. Гэр бүлийнхэндээ зориулж чадахгүй цаг заваа гаргах бүрэн боломжтой болно. 

Загас: Амьдралын эрч хүч буурснаас шалтгаалж ажил хэргийн харилцаанд хүндрэл, үл ойлголцол үүсэх магадлалтай. Ач холбогдолтой бичиг баримтад алдаа эндүүрэл гарч болзошгүй. Бүх зүйлийг сайн шалгах хэрэгтэй болно. Өөрийн ур чадвартаа итгэж найдах хэрэгтэйг од эрхэс сануулж байна. Таны бие даасан байдал улам бүр нэмэгдэнэ. 

Таны сурталчилгаа