Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ОХУ-ын Тээврийн сайд Р.В.Старовойтын урилгаар ОХУ-д айлчилж байгаа бөгөөд тэрээр тус улсад зохион байгуулагдаж буй “Тээврийн долоо хоног-2024” олон улсын форум, арга хэмжээнд оролцож байна.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан энэхүү айлчлалын үеэр ОХУ-ын Төрийн Думын орлогч дарга бөгөөд Орос-Монголын парламентийн бүлгийн дарга А.В.Гордеевтай уулзаж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа болон Монгол Улсад хэрэгжүүлж буй дэд бүтцийн томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар ярилцаж, санал солилцлоо.