Цаг үеийн мэдээ

2023 оны байдлаар улсын дунджаар 12 ба түүнээс дээш насны хүн амын долоо хоногийн нэг өдрийн цаг ашиглалтын дүр зургийг харвал 12 цаг 15 минутыг унтах, хооллох, хувийн ариун цэвэр, эрүүл ахуйг сахих гэх мэт зайлшгүй хувийн хэрэгцээнд, 4 цаг 36 минутыг хөлстэй хөдөлмөр эрхлэхэд, 3 цаг 31 минутыг хөлсгүй хөдөлмөр эрхлэхэд, 32 минутыг боловсролын үйл ажиллагаанд зарцуулж, үлдсэн 3 цаг 6 минут нь чөлөөт цагт зориулагдаж байна.

Түүнчлэн хөдөлмөр эрхэлдэг хүн долоо хоногийн нэг өдөрт дунджаар 7 цаг 42 минутыг хөлстэй хөдөлмөрт зарцуулж буй бөгөөд хүйсээр нь харвал эрэгтэйчүүд 8 цаг 14 минут, эмэгтэйчүүд 7 цаг 5 минутыг хөлстэй хөдөлмөр зарцуулж байна. Харин хөлсгүй хөдөлмөрт хөдөлмөр эрхэлдэг эрэгтэйчүүд 1 цаг 55 минут, эмэгтэйчүүд 3 цаг 39  минут зарцуулж байна. 

Мөн хөдөлмөр эрхэлдэг хүн долоо хоногийн нэг өдөрт ажилдаа явах, зорчихдоо дунджаар 51 минут зарцуулж байгааг “Цаг ашиглалтын судалгаа”-нд дурджээ. 

Таны сурталчилгаа