Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр тусгай сургуулийн барилга болон дотуур байрны их засвар дууслаа.
Тус сургууль нь 21 аймаг, есөн дүүргийн сонсгол, хэл ярианы онцлог, ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдэд ерөнхий боловсрол олгож буйн зэрэгцээ тэгш хамруулах арга зүйг түгээх, багш, эцэг эх, асран хамгаалагчдад зөвлөн туслах түшиц сургууль болон үйл ажиллагаа явуулж байна.