Дэлхий даяар 970 сая орчим хүн сэтгэц болон зан үйлийн эмгэгээр шаналж байгаа бөгөөд тэдний 82 хувийг бага, дунд орлоготой улс орнуудын хүн ам эзэлдэг. Мөн дэлхийд нийт эрүүл мэндийн ажилчдын зөвхөн 1 хувь нь сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ажилладаг. Сэтгэцийн эрүүл мэнд нь:
Ямар ч насны хүн сэтгэцийн эмгэгт нэрвэгдэх боломжтой
Нийгмийн эрүүл мэндэд их дарамт үзүүлдэг
Хөдөлмөрийн чадвар алдалт үүсгэдэг
Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж бага байдаг
Нийгэм маш хурдан өөрчлөгдөж байна
Ялгаварлан гадуурхах, ад үзэгдэхэд хүргэдэг
Ихэнх сэтгэцийн эмгэгүүдийг эмчлэх боломжтой боловч 75-90 хувь нь шаардлагатай эмчилгээг авдаггүй байна.