Цаг үеийн мэдээ

Энэ жил улсын хэмжээгээр нийтдээ 512.0 мянган га-д тариалалт хийсэн. 10 дугаар сарын 11-ны  байдлаар ургац хураалт 56 хувийн гүйцэтгэлтэй улсын хэмжээнд 69.3 мянган га-г ангилан хадаж нийтдээ 181.8 мянган га-гаас 233.5 мянган тонн үр тариа, үүнээс 227.4 мянган тонн улаанбуудай,  13.6 мянган га-гаас 167.3 мянган тонн төмс, 6.4 мянган га-гаас 70.2 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авснаар үр тарианы хураалт 51.9 хувь, хүнсний ногооны хураалт 80.4 хувь, төмсний хураалт 90.8 хувийн явцтай байна. Төв аймгийн хувьд  энэ жил  үр тариа 70 орчим мянган га-д, төмс 7825 га,   хүнсний ногоо 1164 га, тэжээлийн ургамал 11540 га, тосны ургамал 18382 га-д тус тус тариалалт хийгджээ. Аймгийн хэмжээнд үр тариа га-аас дунджаар 12,2 цн, төмс га-аас дунджаар 129,1 цн, хүнсний ногоо га-аас  105,9 цн ургац хураагаад байна. 10-р сарын 14-ны байдлаар ургац хураалт үр тариа 37%,  төмс 95 %, хүнсний ногоо 87 %,  тэжээлийн ургамал 66.3 %  тосны ургамал 30 хувийн явцтай байна. Дархан-Уул аймагт  газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг үр тарианы 112 аж ахуйн нэгж, иргэн, төмс хүнсний ногооны 32 аж ахуйн нэгж, 3200 иргэн 34.5 мянган га эргэлтийн талбай эзэмшиж үйлдвэрлэл явуулж байгаа юм. Ургацын урьдчилсан балансаар нийт 21019.5 га талбайд тариалалт хийснээс 1413 га талбай ургац алдаж 19.6 мянган га талбайгаас 32.5 мянган тонн ургац хураан авахаар байна.

            Сэлэнгэ аймгийн хувьд Улаанбуудайн хураалт 47 хувьтай, одоогийн байдлаар нэгж га талбайгаас 12 цн авч байгаа бол төмсний хураалт 86.7 хувьтай, хүнсний ногооны хураалт 78.3 хувьтай явагдаж байна. Цаг агаар харьцангуй хүйтэрч эхэлж байгаа  учраас цаашид болц хүлээлгүй аймгийн хэмжээнд ургац хураалтыг шуурхайлж эхэлжээ. Өнгөрөгч жилийн өвөл цас багатай хөрсний чийг муу байсан төдийгүй бороо оройтож орсноос шалтгаалж зарим нутгаар тариалалт хугацаанаасаа хожимдож эхэлсэн юм. Тиймээс тариа, ногооны болц гүйцэхгүй, тарианы чанар шаардлага хангахгүй байх эрсдэл учирч болзошгүй байлаа. Энэ нөхцөл байдлыг газар дээрээ ямар байгааг ХХААХҮЯамны ажлын хэсэг дүн шинжилгээ хийж ажилласан байна.

Таны сурталчилгаа