Цаг үеийн мэдээ

Монголын Тусгай Олимпийн 3х3 сагсан бөмбөгийн баг Зүүн Азийн Тусгай Олимпийн Сагсан бөмбөгийн тэмцээнд амжилттай оролцож мөнгөн медалийн эзэд боллоо.

Тэмцээнд нийт Зүүн Азийн 6 улс оролцсон бөгөөд Монголын Тусгай олимпийн сагсан бөмбөгийн баг эхний тоглолтоо Өмнөд Солонгосын багтай учраа таарч хожиж, Тайваны багт хожигдол хүлээсэн. Тэмцээний үлдсэн өдрүүдэд эзэн орон Хятадын баг, Макао, Хонг Конгийн багийг хожсоноор тэмцээний нийлбэр дүнгээр хоёр дугаар байр эзэлж, мөнгөн медалийн эзэд болов.

Манай улсын баг энэхүү тэмцээнд эмэгтэй тоглогчтой цорын ганц баг байсанг багийн менежер Б.Мандуул Manduul Baasansuren дурдсан бөгөөд дэмжин тоглогч нар нь мэргэжлийн түвшний тоглогч нартай хүч сорьсоныг онцлон дурдлаа. Нийт хоёр сарын хугацаанд тэд бэлтгэл хангасан бөгөөд Naadam Sports Center болон NCP Sport Complex багийн бэлтгэх хийх заал талбайгаар дэмжин, нийгмийн хариуцлагаа гүйцэтгэн хамтран ажилласанд талархал илэрхийлэе.

МОНГОЛЫН ТУСГАЙ ОЛИМПИЙН ХОРОО Special Olympics Mongolia

Таны сурталчилгаа