Ёс суртхууны оргилд байх ёстой лам нар нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал "Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Дэнжийн гудамжинд цогцос байна" гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгуулалгад ирсэн байна.
Тодруулбал, аравдугаар сарын 7-ны өдөр тус дүүргийн нутагт оршин суудаг 37 настай эрэгтэй Д-г хэрцгийгээр зодож, олон удаа хутгалан хөнөөсөн байжээ. Талийгаач нэгэн хийдийн лам байсан бөгөөд хэрэг гарсан өдөр талийгаачийн гэрт олон лам нар цугларч архидан согтуурсан Д-г гэрийнх нь авдрын тагаар зодож хөнөөсөн байна.
Уг хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасаг болон Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгаж байгаа аж.