Катарын нийслэл Доха хотноо эдгээр өдрүүдэд анхдугаар Дэлхийн элсний их наадам зохион байгуулагдаж байгаа билээ. Энэ удаагийн наадамд манай улсаас зөвхөн сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр эрхээ авсан бөгөөд U23 насны охид хөвгүүд Багийн ахлагч Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржавын удирдлага дор дасгалжуулагч С.Тулга, С.Төгсжаргал нарын бүрэлдэхүүнтэй оролцож байна.
Манай охид хэсэгтээ 3 тоглолт хийж 3 хожигдол хүлээгээд байгаа бол өчигдөр манай хөвгүүд гуравдахьтоглолтоо хийлээ. Тэд эхний тоглолтоо Иордан улсын эсрэг хийж 22:10 , Намибийн багийг 21:12 харьцаагаар хожсон билээ.
Манай эрэгтэй баг Украйны багтай тоглож 15:17 харьцаагаар хожигдсон бөгөөд хэсгээсээ хоёрдугаар байраар гарахаар боллоо. Манай залуус хасагдах шатанд БНХАУ-ын багтай тоглоно.
Эх сурвалж: Mongolian 3x3 Basketball Association/MGL3x3
Зочин
2020-09-28
бүдүүн банди тааруу байсан даа. ямар хүний шахаагаар энэ багт явууд баг алаад бна?