Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамны харьяа Хүүхдийн төв сувиллаас санаачлан "Хүүхдийн сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх, ялган оношлох" сэдэвт сургалтыг Эрүүл мэндийн яам, Глобаль сангийн ДОХ, Сүрьеэгийн төслийн дэмжлэгтэйгээр 2019 оны 11 сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтанд: Эрүүл мэндийн яам, Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны харьяа байгууллагууд, МХЕГ, ХӨСҮТ, Глобаль сан, Хүүхдийн сувиллууд, сургуулийн эмч нарын төлөөлөл оролцсон байна.

 


Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэх заалт, Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрийн 4,5-р зорилтыг хэрэгжүүлж, сүрьеэгийн илрүүлэлтийг нэмэгдүүлж, эмчилгээний үр дүнг 90 хувьд хүргэх, нас баралтыг 2015 оны үзүүлэлтээс 30 хувиар бууруулахаар Эрүүл мэндийн салбар зорилт тавин ажиллаж байна. Энэхүү зорилтыг хангахад хүүхдийн сүрьеэг эрт илрүүлэх, ялган таних, оношлох үүднээс хүүхдийн эмч нарыг тусгайлан чадваржуулах, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэхэд энэхүү сургалтын зорилго оршино.


Түүнчлэн хүүхдийн эрүүл мэндийн асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам, бодлогын түвшинд анхаарч, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулахад хувь нэмэр оруулна.

"Манай улсын хувьд сүрьеэгийн тархалт өндөртэй орны нэг бөгөөд жилд шинээр 4000 орчим хүн сүрьеэгээр өвчилдөг. Үүний 10 хувь нь хүүхдүүд. 2018 онд 0-5 насны 326 хүүхэд сүрьеэгээр өвчилсөнөөс уушигны сүрьеэ 73 /22.4%/, бусад эрхтний сүрьеэ 253 /77.6%/ тохиолдол бүртгэгдсэн байна.
 

Таны сурталчилгаа