Элон Маск нь Өмнөд Африкаас гаралтай АНУ, Канадын иргэн, бизнесмэн, Хөрөнгө оруулагч, Инженер, Зохион бүтээгч мэргэжилтэй. Тесла Моторс компанийг анх Мартин Эберхард, Марк Тарпeннинг нар үүсгэн байгуулсан юм. Элон Маск 2004 онд тус компанид "А" шатны хөрөнгө оруулалт хийж компанитай холбогдсон байна. 2008 оны санхүүгийн хямралын үеэр Элон Маск компанийн CEO болон бүтээгдэхүүн загварчлалын дарга болж, компанийн бүх удирдлагыг гартаа авсан бөгөөд одоог хүртэл энэхүү үүргийг гүйцэтгэж байна.
Тэрээр өнөөдөр 2020 онд үйлдвэрлэхээр төлөвлөж буй удаан хүлээлгэсэн “Cybertruck” буюу цахилгаан ачааны машиныхаа загварыг танилцуулж танхимд байсан хүмүүсийг гайхшруулсан юм. Гадаад үзэмж, дизайны хувьд сүүлийн зуун жилийн хэв маягийг эвдсэн загвартай ба хэн ч ийм загвартай байна гэж төсөөлж байсангүй гэнэ. Их бие нь лантуугаар цохисон яах ч үгүй яг л байлдааны танк хэмээн хэлсэн байна. Түүний 6 хүний суудалтай “Cybertruck”-ийн хэв маяг нь ирээдүйн шинжлэх ухааны уран зөгнөлт гүйцэтгэлээс хамгийн сайн нь гэж хэлж болно. “Cybertruck” нь албан ёсны нэр бөгөөд 1980-аад оны ШУ, уран зөгнөлт киноноос санааг нь гарган авч гурвалжин, кваз сум хэлбэртэй зохион бүтээсэн байна. Түүний гаргасан цахилгаан ачааны машиныг захиалах зоригтой хүмүүс 400км/ц хурдтай 39.900$, 600км/ц- 49.900$, 800км/ц-69,900 доллар аар захиалах боломжтой хэмээн танилцуулжээ.
Тесла Моторс нь анх Roadster (хоёр хаалгатай, дээвэр нь онгорхой уралдааны загварын машин) хэмээх цахилгаан спорт машин үйлдвэрлэж байлаа. Харин 2012 оны 6 сард хоёр дахь машин болох Седан загварын 4 хаалга бүхий “Model S” загвараа гаргасан билээ. “Tesla Motors”-ийн машинуудын эвдрэл гэмтлийн шалтгааны 70-80% нь компьютерын гэмтэл байдаг аж.