Цаг үеийн мэдээ

Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас нийт бие бүрэлдэхүүний хичээлийн жилийн хүрээнд мэдсэн сурсан онол, арга зүйн мэдлэг, бэлтгэл бэлэн байдал, техник, зэвсэглэмжийн найдвартай ажиллагааг шалгах зорилгоор “Хээрийн дадлага сургууль”-ийг зохион байгууллаа.

Дадлага сургуульд Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах 15, 47 дугаар анги, Эрэн хайх аврах салбар, Түмэнцогт сумын Эрэн хайх аврах бүлэг, Улсын нөөцийн салбарын алба хаагчид хамрагдсан юм.

Энэ үеэр хээрийн штаб байгуулж, цагийн байдал дээр ажиллах, хээрийн түймэр унтраах, нурангинаас хүн аврах, төөрсөн иргэнийг эрэлч нохойгоор эрэн хайх, аврах сургуулийг хийлгэж, нэрвэгдсэн иргэнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх дадлага явагдлаа.

Мөн Гал түймэр унтраах, аврах 15,47 дугаар ангиудын шуурхай удирдлагын операториуд үүрэн болон суурин станцаар холбоонд орох, гал унтраах автомашины жолооч нарын ур чадварыг шалгах, анги, салбаруудын аварга шалгаруулах буухиа тэмцээнийг зохион байгуулж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүллээ гэж Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

Таны сурталчилгаа