БХБЯ-ны дэргэдэх шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн ээлжит хуралдааныг 2019.11.22-ны өдөр зохион байгууллаа
Хуралдааныг Барилга, хот байгуулалтын Дэд сайд бөгөөд Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн дарга Б.Мөнхбаатар даргалан явуулж нийт 6 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
1.“Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны чиг хандлага бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн үнэлгээ, дүгнэлт”;
2.“Улаанбаатар бүс, хот орчмын хот төлөвлөлтийн суурь судалгаа”, “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/”;
3.“Барилгын төсөв зохиох дүрэм” /БНбД 81-95-12/2019/-д нэмэлт, өөрчлөлт;
4.“Барилга байгууламжийн 2018 оны үнийн индекс”;
5.“Барилгын бүтээцийн тооцооны тайлан. Бүрдэлд тавих шаардлага” барилгын дүрэм;
6. “Мяндас-полимер арматуртай бетон, төмөр бетон бүтээц” барилгын дүрэм.
Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн өнөөдрийн хурлаар “Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны чиг хандлага бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн үнэлгээ, дүгнэлт” болон “Улаанбаатар бүс, хот орчмын хот төлөвлөлтийн суурь судалгаа”, “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/”-ийг зөвлөлийн гишүүдээс гаргасан санал, зөвлөмжийг тусган тус тус дэмжиж Барилга хот байгуулалтын сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр боллоо.
Түүнчлэн барилгын салбарын норм, нормативтой холбоотой “Барилгын төсөв зохиох дүрэм” , “Барилга байгууламжийн 2018 оны үнийн индекс”, “Барилгын бүтээцийн тооцооны тайлан. Бүрдэлд тавих шаардлага”, “Мяндас-полимер арматуртай бетон, төмөр бетон бүтээц” гэсэн дөрвөн асуудлыг Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар батлуулахаар дэмжин шийдвэрлэлээ.