Цаг үеийн мэдээ

Цагдаагийн ерөнхий газар, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран зохион байгуулсан “Мансууруулах бодисыг мөрдөн шалгах ажиллагаа” сэдэвт сургалт амжилттай болж өндөрлөлөө.

Энэхүү сургалтад төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтэс, Тагнуулын байгууллагын алба хаагчид хамрагдсан юм.

Сургалтад хамрагдсан алба хаагчдад сертификат гардуулах үйл ажиллагаа өнөөдөр /2019.11.22/ Мөрдөн байцаах албаны хурлын тэнхимд зохион байгуулагдлаа.

Уг үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд болон бусад албаны хүмүүс, сургалтад хамрагдсан алба хаагчид оролцсон юм.

 

Таны сурталчилгаа