40 настай нэгэн эмэгтэй халдвар авсан хүнтэй цуг цахилгаан шатанд суусныхаа дараа Covid-19 вирусын халдвар авсан нь тогтоогджээ. “Oriental Daily” эх сурвалжийн мэдээлж байгаагаар Өмнөд Солонгос улсад одоогийн байдлаар 6284 хүн вирусын халдвар авсан гэж бүртгэгдээд байгаа бол, 40 орчим хүн нас барсан байна.
Дээрх эмэгтэйн хувьд Сөүлийн Сёндан-гуд төрийн алба хашдаг бөгөөд халдвар авсан өвчтөнтэй цуг орон сууцны цахилгаан шатанд суусны дараа вирусын халдвар авчээ. Цахилгаан шат нэгдүгээр давхар хүртэл ердөө нэгхэн минут зарцуулсан бөгөөд дотор нь зорчиж явсан хүмүүсийн хэн нь ч маск зүүгээгүй байсан гэнэ.