Цаг үеийн мэдээ

        Хятадын Фузянь мужид зочид буудал нурсны улмаас амиа алдсан хүний тоо 20 болж, нэмэгдлээ гэж тус улсын Онцгой байдлын газрын орлогч дарга Шан Юн мэдээлжээ.

         "Мягмар гаргийн өглөөний 9:00 цагийн байдлаар аврагчид 61 хүнийг нурсан барилга дороос олж, гаргаж чадсан, тэдний 20 нь амиа алдаж, 41 хүн бэртсэн. Одоогийн байдлаар 10 хүн нурангин дор байсан хэвээр байна. Эрэн хайх-аврах ажиллагааг үргэлжлүүлж байна" гэж тэрбээр мэдээлсэн байна.

       Өнгөрсөн долоо хоногийн бямба гаргийн орой дээрх мужийн Цюаньжоу хотын Личэн дүүрэгт орших "Синьзя" гэдэг нэртэй долоон давхар зочид буудлын барилга нурсан байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр, 71 хүн нурангинд даруулжээ.

       Уг зочид буудлыг коронавирусний халдвар авсан өвчтөнүүдтэй ойр хавьтсан хүмүүсийг түр тусгаарлах байрын хувиар ашиглаж байжээ. Барилга нурсан шалтгааныг одоогоор албан ёсоор мэдээлээгүй байна. Орон нутгийн хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, зочид буудалд засвар хийж байжээ.

Таны сурталчилгаа