Украины иргэний тээврийн онгоц Иран улсад сүйрчээ. Онгоцонд 180 зорчигч байсан бөгөөд хөөрсөнийхөө дараахан унасан байна. Онгоц БОИНГ 737 загварынх байсан ба урьдчилсан байдлаар онгоцны сүйрлийг техникийн асуудлаас болсон гэж үзэж байгаа тухай Reuters агентлагаас мэдээллээ. Хохирлын талаар одоогоор мэдээлэл гараагүй байна.