Цаг үеийн мэдээ

       АНУ-д коронавирусийн дэгдэлтийн хамгийн том голомт болоод байгаа Нью Йорк хот орчимд үндэсний гвардын цэргүүдийг дайчилж ажиллуулах шийдвэрийг Нью Йорк мужийн захирагч өчигдөр гаргажээ.

       Нью Йоркийн дагуул хот Нью Рошелд гарсан дэгдэлтийг тогтоон барих төлөвлөгөөний хүрээнд ийм эрс хатуу арга хэмжээ авч байгааг захирагч Эндрью Куомо тайлбарласан байна.

         Өчигдрийн байдлаар  /2020.03.10/ АНУ-д Covid-19 вирусийн халдварын тохиолдол 900 хүрч, 29 өвчтөн нас барсан гэсэн тоо баримт байна. Сүүлийн гурван өдрийн дотор халдварын тохиолдлын тоо хоёр дахин нэмэгдсэн юм.

Тус улсад хамгийн өндөр тархалттай байгаа мужууд нь Нью Йорк (173), Вашингтон (162) байна.

      Гэхдээ мэргэжилтнүүд бодит тоо үүнээс хавьгүй өндөр байгаа гэж таамаглажээ. Вашингтон мужийн захирагч Жэй Инсли ирэх хоёр сарын хугацаанд халдвар тээгчийн тоо 64,000 хүрэх магадлалтай гэж өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.

Таны сурталчилгаа