Цаг үеийн мэдээ

       Саяхан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шинэ төрлийн коронавирус зөвхөн агаар дуслын замаар бус бэлгийн замаар мөн халдварлах боломжтой гэх мэдээлэл гарсан билээ. Энэ таамгийг Ухань хотын шинжлэх ухаан, технологийн их сургуулийн эрдэмтэд практик дээр судалсан байна.

     Судалгаанд өнгөрсөн нэгдүгээр сарын 28-аас хоёрдугаар сарын 18-ны хооронд коронавирусийн халдварын улмаас эмнэлэгт эмчлүүлж байсан Уханийн 35 оршин суугч эмэгтэйг хамруулжээ.

     Шинжилгээ сорилтуудын дүнд "коронавирус бэлгийн замаар халдварлах боломжийг бараг бүрэн үгүйсгэж байна" гэж эрдэмтэд дүгнэжээ.

Таны сурталчилгаа