Цаг үеийн мэдээ

        Хятад улс үхлийн аюултай вирус авсан өвчтөнүүдийг байрлуулах зорилгоор коронавирусийн тахлын төв болох Ухань хотод баригдсан түр эмнэлгүүдийг хаалаа гэж муж улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ.

     "CCTV"-ээр тухайн эмнэлгүүдэд ажиллаж байсан эмч, сувилагч нар хүнд цаг үеийг даван туулсны дараа хэрхэн баярлаж байгааг харуулсан зургуудыг нийтэлсэн байна.

       Мөн Хятад улсын удирдагч Ши Жиньпин Ухань хотод айлчлал хийсэн байна. Коронавирусын тархалт хоёр сар гаруйн өмнө эхлэх үеэс нэгч өдөр амраагүй эмч сувилагч нарт тэрбээр баяр хүргэжээ. Ухань болон түүний ойролцоох Хубэй муж өвчинд хамгийн их өртсөн байсан боловч сүүлийн өдрүүдэд халдварын хэмжээ эрс буурсан билээ.

Таны сурталчилгаа