Цаг үеийн мэдээ

Дээр үеийн Америкийн фермерүүд Хад жимсийг зөвхөн нарс модны мөөгөнцрийг устгахад ашигладаг гэж боддог байжээ. Тиймээс ч энэ жимс нь Америкт хортойд тооцогддог байв. Гэвч өнөө цагт энэ жимсний маш олон ашиг тусыг нээн илрүүлсэн байна.

            Хад жимс нь ойн ба ойт хээр, хээрийн бүсэнд орших ихэнх аймгуудын нутгаар өргөн тархсан, ойн дээд хэсэг асга, хадтай энгэр газруудаар 2-3м өндөр сөөгөнд ургадаг.  Хүйтэн, ганд тэсвэртэй, хөрсний шаардлага багатай, шөнийн цагт буюу тэнгэр бүрхэгт навчаа хумина. Цэцэглэлт нь 6 сард явагдаж, жимс нь 8-р сард боловсорно. Хад жимс нь дараах ашиг тусыг өөртөө агуулдаг. Үүнд:

Даралт, зүрх: – Хад жимс нь кали, гамма-линолений хүчил агуулдаг ба тэдгээр нь цусны даралтыг буулгаж, даралтыг тогтвортой байлгахад тусладаг байна. Хэрэв та хад жимсийг өдөр тутамдаа хэрэглэвэл зүрх судасны өвчнөөс өөрийгөө хамгаалж чадна гэж судлаачид зөвлөж байна.

                      

Арьс: – Хад жимс болон үрэнд нь Е амин дэм байдаг учраас арьсны толигор байдалд эергээр нөлөөлдөг ажээ. Ялангуяа хад жимсний үрнээс гаргаж авсан тос нь хүний арьсны тослогийг тэнцвэржүүлж, үрэвслийг дарж, толигор болгож өгдөг байна.

Нүд: – Судалгаагаар С амин дэм болон гамма-линолений хүчлүүд нь нүд хуурайшихаас сэргийлдэг ажээ. Харин Хад жимс нь өөрөө тэдгээрээр баялаг туд өдөр тутамдаа хад жимсний шүүсийг хэрэглэхэд нүд аргаж хуурайших нь бага байдаг байна. Мөн хад жимсийг хэрэглэснээр нүдний харанхуйд дасан зохицох чадвар сажирч, нүдний даралт багасаж, хараа муудах үйл явцыг удаашруулдаг ажээ.

Биеийн дархлаа: – Хад жимс нь A, B-5, B-6, B-1, E амин дэмүүд, кали зэрэг олон бичил элементүүдээр баялаг тул биеийн дархлааг сайжруулж, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эхэн үед нь эмчлэх чадвартай байдаг байна. Мөн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг тул гэдэсний хэвийн үйл ажиллагааг хангахад тустай ажээ.

Хад жимсний дээрх ашиг тусыг Монгол ч гэлтгүй бусад олон оронд ашигладагийн нэг нь АНУ бөгөөд өнөөгийн байдлаар хад жимсний үрээс гаргаж авсан тос, шүүс, хатаасан жимс, тураах болон нэмэлт тэжээлийн капсул гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа юм байна.

Таны сурталчилгаа