Цаг үеийн мэдээ

Орхон аймгийн төрийн өмчийн 17 сургууль 2024 оны 9 дүгээр сарын 01-нээс эхлэн гал тогооны түрээсийн гэрээг дуусгавар болгож 100% өөрийн хүчин чадлаар үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. 

Түрээсийн гэрээг дуусгавар болгож сургууль өөрөө бие даан хоол үйлдвэрлэл, үйлчилгээг хэрэгжүүлж эхэлснээр хоолны нэр төрөл нэмэгдэж, илчлэг шимт чанар сайжирсан байна.

Аймгийн хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд 1-5 дугаар ангийн 11300 сурагч үдийн хоол хөтөлбөрт хамрагдаж байна. 

Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны төсөв нэмэгдсэнээр 5 бүлэг хүнсийг зохистой харьцаагаар өгөх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. 

Орхон аймгийн Засаг даргын тамгын газраас дунд бүлгийн 6-9 дүгээр ангийн нийт 8300 сурагчид "Өдөр бүр нэг аяга сүү" хөтөлбөрийн хүрээнд аймгийн төсвөөс 793,0 сая төгрөгийг шийдвэрлэж 1 дүгээр сарын 20-ноос эхлэн амжилттай хэрэгжүүлж байна.

"Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр сурагчдын хичээлийн идэвх, оролцоо сайжирсан байна.

Таны сурталчилгаа