Боловсролын яам, Боловсролын үнэлгээний төвөөс 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор гаргалаа. Ирэх зургаадугаар сарын 19-21-нд болно. Монгол хэл, бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 17-19-нд болно. ЭЕШ-ын нэрийг элсэлтийн шалгалт болгон өөрчилж, жилд хоёр удаа зохион байгуулахаар болсон юм.
Засгийн газрын 2013 оны 37 дугаар тогтоолын дагуу их, дээд сургуульд элсэгчдээс уг шалгалтыг жил бүр авдаг болсон билээ.