Цаг үеийн мэдээ

Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн голын Үзэмчин хошуунд арваннэгдүгээр сарын 18-нд хурдан морины уралдаан эхэлж,  энэ өвөл болох өвлийн цуврал арга хэмжээний хөшгийг нээжээ.  Өвөрмонголын морин спортын супер лиг дөрвөн тэмцээнээс бүрддэг. Эхний тэмцээн арваннэгдүгээр сарын 18-нд эхэлсэн бөгөөд энэ сарын 28 хүртэл үргэлжилнэ. Тэмцээнд 200 гаруй морьтон оролцохоор бүртгүүлжээ. Өнгөрсөн жил уг морин уралдааныг үзэхээр 5000 гаруй жуулчин тус бүс нутгийг зорьж ирсэн байна.  Бүс нутгийн өвлийн цаг уурын  эрс тэрс нөхцөл байдалд  морь, уяачдын хурд хүч, тэсвэр тэвчээрийг сорих уг уралдааныг сонирхогчдын тоо жилээс жилд өссөөр байна.  Өнгөрсөн оны байдлаар Шилийн гол аймаг 17.05 сая гаруй жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын орлого 23.14 тэрбум юаньд хүрч, 2023 оныхоос 14.3 хувиар өссөн байна. Хурдан морины уралдаан болон бусад холбогдох үйл ажиллагаа нь орон нутгийн төсөвт ихээхэн орлого төвлөрүүлдэг. Өнгөрсөн жил өвлийн арга хэмжээний үеэр хоёр метр урт хонины махан шорлог, сүүтэй цай,  махан бялуу зэрэг уламжлалт идээ, ундаагаар үйлчилсэн нь жуулчдын сонирхлыг  ихээхэн татсан байна.    Найман зуу орчим жилийн түүхтэй хурдан морины уралдаан нь Өвөрмонголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн бөгөөд Монголын соёлын уламжлалын чухал тээвэрлэгч юм. Шилийн гол аймагт зөвхөн зун, намрын улиралд зохиогддог "Бэлчээрийн диваажин" наадмаас гадна өвлийн улиралд ч наадам зохион байгуулдаг. 

Эх сурвалж: chinadaily.com.cn

globaltimes.cn

Таны сурталчилгаа