ДЭМБ шинэ төрлийн коронавирусийн халдвар /COVID-19/-ийг цар тахлын хэмжээнд хүрсэн хэмээн дүгнэлээ. Энэ тухай ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус лхагва гарагт Женев хотноо болсон хурлын үеэр /2020.03.11 өдөр Женевийн цагаар 17.25/ мэдээлэв.
Тэрбээр: “Бид /COVID-19/-ийг цар тахал гэж үзэж болно гэсэн дүгнэлтэд хүрлээ” хэмээн тэмдэглэсэн байна.
Коронавирусийн халдварын тоо 120 мянга давж дэлхийн 140 гаруй оронд буртгэгдсэн ба нийт тохиолдлын 80 орчим хувь нь зевхен дөрвөн оронд гараад байна гэж мэдээлэв.
"Пандемик" буюу дэлхийг хамарсан цар тахал гэж юу вэ?
Pandemic буюу цар тахал нь грек хэлний pan-all-бүх, demos-people-хүн гэсэн үгсийн нийлбэр бөгөөд тив, улс дамнасан өргөн хэмжээний нутаг дэвсгэрийг хамрах халдварт өвчнийг ерөнхийд нь нэрлэх олон улсын нэршил юм. Epidemic нь харин богино хугацааны туршид тархаад өнгөрдөг, нэг улс эсвэл муж гэхчлэн жижиг нутаг дэвсгэр хамардаг халдварт өвчин. Жишээлбэл, манайхаар бол тарваган тахал өвчин нь pandemic биш epidemic гэсэн үг. Менингококк болон улирлын чанартай томуу, томуу төст өвчнүүд үүнд хамаарна. Харин цар тахлын хувьд бол маш өргөн хүрээний, ихэвчлэн үхлийн аюултай, тархалт хурдантай өвчнүүд байна. Салхин цэцэг, сүрьеэ зэрэг тахлын голомтот өвчин хэдэн арваар тоологдоно.