БНХАУ-аас гадна шинэ коронавирусийн халдварын томоохон голомтуудын нэг болоод байсан бүгд найрамдах солонгос улсад нэг өдөрт шинээр бүртгэгдэх тохиолдлуудын тоо мөн л буурч байгаа нь халдварын оргил үе нэгэнт ард үлдсэний илрэл болж байна гэж тус улсын эрүүл мэндийн эрүүл мэндийн сайд мэдэгджээ.
Хэдийгээр ази тивд ийнхүү халдварын тархалт буурч, нөхцөл байдал нааштайгаар эргэж байна гэсэн сайхан мэдээ байгаа ч европ болон ойрх дорнодод халдварын тархалт эрчимтэй нэмэгдсэн хэвээр байна.
Тухайлбал Итали улсад өчигдөр шинээр халдвар авсан хүмүүсийн тоо 977-оор нэмэгдэж, нийт халдвар авагсдын тоо нь 10 мянга давсан бол нас барсан хүний тоо нь 631 болж нэмэгджээ.
Улмаар тус улсын засгийн газраас халдварын тархалтыг бууруулахын тулд урьд хожид байгаагүй өргөн цар хүрээг хамарсан арга хэмжээ авч, Итали улс даяар 60 сая хүнийг хамарсан хөл хорионы дэглэм хэрэгжүүлж эхлээд байгаа юм.