Цаг үеийн мэдээ

Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах (Thomas Bach)Германы олон нийтийн телевизийн (ARD) сурвалжлагчийн “Коронавирусний дэгдэлт тахлын хэмжээнд очлоо, Олимпын тоглолт явагдах уу” асуултанд “бид өнгөрсөн 2-р сараас эхлэн Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын (WHO)мэргэжилтнүүдтэй холбоотой ажиллаж байгаа. Цаашдаа олимпын тоглолтыг зохион байгуулах талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг дагана. Одоогийн байдлаар Токиогийн олимпын тоглолтыг амжилттай явуулах талаар хүчээ дайчлан ажиллаж байна” хэмээн мэдэгджээ. 

Токиогийн олимпын тоглолт цуцлагдах, хойшлох гэх мэт асуудлаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж шийдвэрлэх үүрэгтэй болох нь тодорхой боллоо.

Д.Төмөрбаатар 

Эх сурвалж: AFPBB News

Таны сурталчилгаа