Цаг үеийн мэдээ

НҮБ-ын төв байрны ажилтнуудын дунд коронавирусний халдварын анхны тохиолдол илэрчээ. Вирус Филиппиний төлөөлөгчийн газрын ажилтнаас илэрсэн байна.

Ажилтных нь “COVID-19”-ийн шинжилгээний хариу эерэг гарсан тухай Филиппиний төлөөлөгчийн  газрын захидалд дурджээ. Хамгийн сүүлд тэрбээр өнгөрсөн даваа гарагт НҮБ-ын төв байрыг зорьсон бөгөөд хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулагдаж байсан байна. Тухайн үед төлөөлөгчийн газрын ажилтанд өвчний шинж тэмдэг илрээгүй байжээ.

Филиппиний төлөөлөгчийн газрын мэдэгдэж байгаагаар, одоогоор бүх ажилтан гэртээ тусгаарлагдаж байгаа юм байна. 

Таны сурталчилгаа