2020 оны Токиогийн олимпийн наадмын бамбар дамжуулах ёслол 03-р сарын 12-ны өдөр Грекийн эртний Олимпиа хотод болсон байна. Токиогийн олимпийн наадмын үеэр бадамлах бамбарын галыг асаах ёслолын ажиллагаа коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор үзэгчгүй болжээ. Энэ тухай Грекийн Олимпийн үндэсний хорооны хэвлэлийн албанаас мэдээлж байна.
Уг ёслолын ажиллагаанд Олимпийн хорооны гишүүд гэх мэтчилэн ойролцоогоор 100 хүн оролцсон бөгөөд ёслолын ажиллагаа сэтгүүлчдэд хаалттай болжээ.
Грекийн Олимпийн үндэсний хорооны мэдэгдэлд дурдсанаар, олимпийн бамбар аялах хотуудын дарга нарт эрүүл мэндийн байгууллагынхаа зөвлөмжийг даган мөрдөж ажиллахыг зөвлөжээ.
2020 оны олимпийн наадам долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-н хүртэл Токио хотод зохион байгуулагдах товтой байна.