Цаг үеийн мэдээ

      Коронавирусийн халдвар Солонгос улсад маш хурдацтайгаар тархаж, өдгөө 7,800 гаруй хүн тус өвчнөөр халдварлаад байгаа билээ.  Энэ бдрүүдэд нэн тэргүүнд өөрийгөө хамгаалах зүйл бол яахын аргагүй амны хаалт. Харин хүн бүрийн хэрэгцээг хангаж гүйцэх маск эмийн сан, дэлгүүрүүдээр байхгүй байгаа бөгөөд байгаа газар нь урт дараалал, бухимдал үүсээд байна.

    Харин энэхүү асуудлыг зохицуулахаар Солонгос улсын засгийн газраас нэгэн арга замыг боловсруулсан нь ард иргэд өөрийн төрсөн оны төгсгөлийн дугаартай тохирох өдөр очиж, эмийн сангаас маск худалдан авах юм.

   Жишээлбэл 1996 онд мэндэлсэн хүн 1 дэх буюу даваа гарагт маск худалдан авах эрх нээгдэнэ. Тухайн хүн өөрийн бичиг баримтыг авч очин, маскаа худалдан авах боломжтой болж байгаа юм. Энэхүү заавар, зохицуулалтыг дагаж мөрдөж эхэлснээр, эмийн сан, дэлгүүрүүдийн гадаа үүссэн урт дараалал алга болж, ард иргэд амар тайван өөрсдийн өдрийг хүлээж, маскаа авч байгаа аж.

Таны сурталчилгаа