Цаг үеийн мэдээ

Коронавирусийн халдвараар өндөр настай хүмүүс өвчлөх магадлал өндөр байгаа. Тэр ч утгаараа Итали улс эм тоног төхөөрөмжийн хүрэлцээ дутмагаас шалтгаалж халдвартай хүмүүсийг насаар ангилж эмчлэх аргыг санал болгоод байна. Энэ нь өвчилсөн хүмүүсээс нэн тэргүүнд амьдрах чадвар бүхий залуу хүмүүсийг түрүүлж эмчилнэ гэсэн үг юм.

Тэгвэл Италийн нэгэн өндөр настай хосууд найман өдрийн турш гэртээ өндөр халуунтай (39 хэм) байсаар коронавирусний халдварын улмаас нэг өдөр хоёр цагийн зайтай насан өөд болжээ.

Италид Европын бусад улс орныг бодвол цар тахлаас үүдэлтэй нөхцөл байдал хүнд байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, шинэ төрлийн корнавирусээр 15 мянга  гаруй хүн халдварлаж, 1016 хүн нас баржээ.

Таны сурталчилгаа