Цаг үеийн мэдээ

Их Британийн нийслэл Лондон хотын “North Middlesex” эмнэлэгт дөнгөж төрсөн нярайгаас коронавирусний халдвар илэрчээ.

Ингэснээр Их Британийн нутаг дэвсгэрт коронавирусээр халдварласан хамгийн залуу өвчтөн болж буй аж.

Мөн коронавирусний тархал зүйд хоёр дахь удаагаа дөнгөж төрсөн нярайгаас вирус илэрсэн тохиолдол болсон юм.

Халдвар авсан нярайн ээжээс коронавирус илрээд удаагүй байсан аж. Одоогоор эмч нар хэвлийд байхдаа халдвар авсан уу, төрсний дараа халдвар авсан уу гэдгийг тогтоохоор ажиллаж байна.

Таны сурталчилгаа