Цаг үеийн мэдээ

Коронавирусийн халдвар АНУ-д эрчимтэй тархсаар нийт 49 мужийн 2800 гаруй хүнд халдварлаж, үүнээс 57 хүн нас бараад байна. Ийнхүү Коронавирус тархаагүй АНУ-ын ганц мужаар Баруун Виржин үлдлээ.

Вирусийн тархалт тус улсад их байгаатай холбоотой Ерөнхийлөгч Доналд Трамп оношилгоонд хамрагдсан бөгөөд хариу нь өнөөдөр сөрөг буюу эрүүл гарсан байна. 

Дэлхий даяар вирусийн тархалт сүүлийн байдлаар 150 гаруй улс орны 156 мянган хүнийг хамарч 5000 орчим хүн нас бараад байгааюм. Үүнтэй зэрэгцээд Герман, Испани, Филиппин улсын зарим хотод хөл хорио тогтоолоо.  

Мөн Чикаго, Лос Анжелес хотын мэргэжлийн спортын багууд цэнгэлдэх хүрээлэнгийнхээ арын албаны 4000 гаруй ажилчдад цалинтай амралт өгсөн байна.

Таны сурталчилгаа