Дэлхий дахиныг айдас автуулсан цар тахал коронавирусийн халдвар 150 оронд тархаж нийт 150.000 хүн халдвар авч, 6500 хүн хорвоог орхиод байна. Нүдэнд харагдаж, гарт үл баригдах энэ аюулт өвчнийг тусах эрсдэл өндөр энэ нийгэмд хүн хүнээсээ зай барих зан үйлийг эрхэмлэх болжээ. Мөн уг халдварт өвчний шинж тэмдэг ханиалгах байдлаар илэрч байгаа тул харшил зэргээс үүдэн бага зэрэг ханиасан нэгнээ халдвартай байж магадгүй хэмээн хардаж байна.
Иймд коронавирусийн халдвар тархсан Япон улсад “би цэцгийн харшилтай, зүгээр л ханиаж байгаа шүү, халдахгүй” гэсэн бичигтэй тэмдэг худалдаанд гарч, халдваргүй иргэд зүүж эхэлжээ. Учир нь Японд хавар болмогц цэцгийн харшил эхэлдэг юм байна.