Цаг үеийн мэдээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “Covid-19” вирусийг “ПАНДЕМИК” буюу “ЦАР ТАХАЛ”-ын хэмжээнд хүрсэн хэмээн 3 дугаар сарын 12-ны 00:25 цагт дэлхий нийтэд албан ёсоор зарласан билээ. Их Британид коронавирусийн халдвараар оношлогдсон тохиолдол 1140 болсон тухай тус улсын эрүүл мэндийн байгууллага энэ сарын 14-нд мэдэгдсэн.

Мөн Их Британи улсын Эрүүл мэндийн сайд коронавирусийн халдвар авснаа зарлаж, өөрийгөө тусгаарлаад байна. Тус улсын хэмжээнд “хориглон барих” горимд шилжиж, олон улсын нислэгийг зогсоожээ.  Харин өчигдрөөс эхлэн (2020.03.16) Их Британийн иргэд дэлгүүрээр дүүрч хэрэгцээтэй зүйлсээ яаралтай цуглуулж эхэлжээ.