УИХ дахь АН-ын зөвлөлөөс шинэ коронавирусийн улмаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд үүсээд буй эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга замын талаар Засгийн газар, УИХ-д дахин санал хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ.
Тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: “Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ яаралтай хуралдаж, эрсдэлийн үнэлгээ, хэрхэн давах төлөвлөгөө боловсруулах ёстой. Гэтэл УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд цар тахал нэрээр таг чиг байна. УИХ-ын дарга, гишүүд хаана, юу хийж явна вэ. УИХ яаралтай хуралдаж, 2020 оны төсвийг тодотгож, хамгийн багадаа 1 их наяд төгрөгийн эрсдэлийн сан үүсгэх хэрэгтэй. Цахимаар байх уу танхимаар байх уу гэдгийг шийдэж, өнөө маргаашгүй энэ асуудал дээр ярилцах хэрэгтэй байна. Бид Засгийн газарт тодорхой санал хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байна. Засгийн газар эрсдлийг бууруулах, эдийн засгийн асуудлаар тодорхой арга хэмжээ аваагүй байгаа. АН хамтарч, улсын төсөвтөө тодотгол хийхийг санал болгож байгаа. Өнөөдөр дахин санал хүргүүлэхээр болж байна” гэлээ.
АН-ын дарга С.Эрдэнэ өнгөрөгч амралтын өдөр тус намын ҮБХ цахимаар хуралдаж УИХ-ын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө баталж, аудитын байгууллагад хүргүүлэхэд бэлэн болсон гэдгийг хэллээ. Тусгай үүргийн онгоцонд суух иргэдийн нэрсийн жагсаалтыг хэн гаргаж байгаа юм, хэн үүнд хяналт тавьж байгаа талаар мэдээлэл огт алга. Энэ мэдээллээ нийтэд ил болгох хэрэгтэй” гэлээ.