Цаг үеийн мэдээ

Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр Бүсийн оношлогоо эмчилгээний төвд зочлон шинэ оны босгон дээр мэндэлсэн шинэ иргэд болон төрсөн ээжүүд, төрөх тасгийн ээлжийн хамт олонд гарын бэлэг хүргэлээ. 

Өнөөдрийн байдлаар БОЭТ-ийн төрөх тасагт нийт 23 эх хүүхэд сувилуулж байна. 

2024 оны арванхоёрдугаар сарын 31-нд зургаан эх амаржсан бол 2025. оны нэгдүгээр сарын 1 -ний 00:03 цаг, 03:07 цагуудад хоёр охин Орхон аймагт шинээр мэндэлжээ. 

Аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр тасгийн  хамт олонд шинэ оны мэндчилгээ дэвшүүлж төрөх тасагт иж бүрэн засвар хийх 1,8 тэрбум төгрөгийг 2025 оны төсөвт тусган батлуулсан талаарх мэдээллийг өглөө. 

Таны сурталчилгаа