Матрын ордын 2025 оны зурхайг танилцуулж байна.
Хүч чадалдаа эрдэх, бие махбодын зугаа цэнгэлийг гол болгох зэрэг зуршлаа эсэргүүцэх цаг болжээ. Улс төрийн болон нийгэмд ихээр нөлөөлөгч хүмүүсийн зүй бус үйлдэл, хэт хүч түрж байгаа хандлага зэргийг эсэргүүцэх эр зориг, оюун ухаан танд хангалттай буйг од эрхэс сануулж байна. Гэхдээ нэр хүндэд тань аюул нүүрлэж байна. Ашиг сонирхлын зөрчил үүсэж, хэрүүл маргаан дэгдэж магадгүй. 2025 оны эхэн үед одоогийн нөхцөл байдлыг байгаагаас нь хэт сайхан болгох гэсний хэрэггүй. Эрүүл мэндээ бэхжүүлэхэд анхаар. Амьсгалын замын өвчин тусч болзошгүй байна. Хайртай хүмүүс үл ойлголцлоос болж муудалцаж магадгүй тул хүлээцтэй ханд. Хэдий зарим таагүй нөлөө хүйтэн хөндий байдлыг дуудах боловч халуун дулаан уур амьсгалыг бүхий л хүчээрээ тогтоон барьж, жижиг сажиг гомдлуудыг март. Уран бүтээлч хумхууд одтой, онгодтой байхыг од эрхэс билэгдэнэ. Жилийн дундаас сайн мэдээ дуулна. Үнэний төлөө дуугаралгүй бусдын ард нуугдах хэрэггүй. Ажил хэрэг бүтэмжтэй байж, хайр дурлал цэцэглэж, гэр бүлд халуун дулаан уур амьсгал ноёрхоно. Ганц бие хүмүүс түр зуурын зугаа цэнгэлээ багасгаж, хайр дурлалын асуудал дээр тууштай байдлыг эрхэмлэ. Мэдлэг, ур чадвараа орчин үеийн чиг хандлагад тохируулан тасралтгүй хөгжүүлж, уян хатан мэдрэмжтэй байвал мэргэжлийн байр суурь дээшлэх боломж байна. Санхүүгийн байдал энэ жил их тэвчээр хатуужлыг шаардана. Оны сүүл рүү байдал арай тогтворжих ч, томоохон хөрөнгө оруулалт хийхдээ хянамгай байх хэрэгтэй болно. Оюун ухааны ур чадвар шаардсан, нийгмийн сайн сайханд түлхүү оролцсон салбарт хөрөнгө оруулах боломжийг хайх нь чухал байна.