НИТХ-аас өнгөрсөн оны хоёрдугаар сард тогтоол гаргаж, нийтийн тээврээр үйлчлүүлэх үнийн тарифт зарим өөрчлөлт оруулсан. 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс иргэд 1000 төгрөг төлж, хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчих юм.
Өмнө нь 30 минутын дотор дамжин суухад үнэ төлбөргүй байсан. Шинэ журмаар 06:00-23:00 цаг хүртэл буюу автобусны зориулалтын картаар эхний удаагийн 1000 төгрөгөө төлсөн бол өдөрт дөрвөн удаа автобусаар үнэгүй зорчино. Харин арилжааны банкны картаар төлбөрөө төлсөн тохиолдолд энэ үйлчилгээнд хамрагдахгүй.