Цаг үеийн мэдээ

Охины ордын 2025 оны зурхайг танилцуулж байна.

Орчин үед нийтийн чиг хандлага хэрхэн өөрчлөгдөж буйг сайн анзаарах бололтой. Амьдралын хэв маяг тань өндөр технологи, хурдтай мэдээлэлд илүү суурилах шаардлага үүснэ. Өмнөхөөсөө илүү энгийн амьдралыг эрхэмлэх болно. Оны эхээр эрүүл мэндээ анхаар. Даарч хөрснөөс өвдөх магадлалтай. Амьдралын зөв хэмнэлтэй болоход анхаарал сайн тавь. Эрүүл, шинэ хоолоор өөрийгөө эмчилж сувил. Залуу охиныхон анхны харцаар дурлаж болзошгүй. Гэвч гэнэтийн учрал удаан үргэлжлэхгүй байх. Хөнгөмсөг байдал, үр ашиггүй үйл явдал нь таныг мөнгөний дутагдалд оруулж, сэтгэл санааны ч хохирол амсуулна. Шинэ өөрчлөлтөөр хөөцөлдөхгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Энэ оны дунд үе ихэнх хүмүүсийн хувьд хийсэн ажилтай, хэлэх үгтэй болж өнгөрнө. Мөн хамтран ажиллах ашигтай санал хүлээн авна. Эрүүл мэндээ сайн хамгаалж эртнээс сайн эмчилгээ хийлгэхгүй бол өвчин нэлээд ужгирах байдалд орох магадлалтай. Өрсөлдөгчийн зүгээс довтолгоо эрчимжиж, алдаа гаргахыг тань анах болно. Ухаан бодлоо бүрэн эзэмдэж, амьдралын зөв хэмнэлтэй байх нь нууц хуйвалдаан, хууль бус үйлдэлд оролцохгүй байх үндэс болно. Оны сүүл рүү ч эрүүл мэндээ хамгаалах асуудалд назгай хандаж болохгүйг од эрхэс анхааруулж байна. Нэр нөлөө бүхий хүмүүсийн хувийн амьдралд өөрчлөлт гарна. Хайр дурлалтай учрах эсвэл дуулиан шуугиантайгаар салах гэх мэт байдлаар олны анхаарал өртөх магадлалтай. Биеэ авч явах байдлаараа та хүмүүсийг өөртөө татах чадвар өндөр байна. Ахмад настай хүмүүс биеэ асрах болон залуу охиныхон суралцах нөхцөл байдал, ажил мэргэлжээ сонгохтой холбоотой асуудлууд хамгийн чухал жил байх болно.

Таны сурталчилгаа